Jury

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 9 дүгээр зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг тушаах хугацаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2000-11-17
Мөрдөж эхэлсэн
2001-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-17

9.1.Албан татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана.

9.2.Албан татварын тайланг татварын албад нэгтгэн гаргаж, 2 дугаар сарын 20-ны дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.3.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.4.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /албан тушаалтан/ газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг нэгтгэж, нэг хувийг харьяалах татварын албанд дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тушаана.

/Энэ хэсгийг 2004 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Тайлангийн маягт, хавсралт мэдээ, нөхөх заавар батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Тайлангийн маягт, хавсралт мэдээ, нөхөх заавар батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Тайлангийн маягт батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.