Jury

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 4 дүгээр зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2000-11-17
Мөрдөж эхэлсэн
2001-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-17

4.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна:

4.1.1.өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар;

4.1.2.төрийн бус байгууллага, сан, шашны байгууллага;

4.1.3.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;

4.1.4.Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

4.1.5.Монгол Улсад оршин суугч бус этгээд.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.