Jury

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 5 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2000-11-17
Мөрдөж эхэлсэн
2001-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-17

5.1.Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно.

/Энэ хэсэгт 2004 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

5.2.Иргэнд өмчүүлэх газарт үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулах үнэлгээг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасныг үндэслэн тогтооно.

/Энэ хэсгийг 2004 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай

    Заалт1

  4. Татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.