Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль 9 дүгээр зүйл. Засгийн газар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачлах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-12-23
Мөрдөж эхэлсэн
2010-12-23
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.1.Засгийн газар нь энэ хуулийн 5.2.2-т зааснаас болон дор дурдсанаас бусад асуудлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачилж болно:

/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.1.1.Улсын Их Хурал,Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлах, өөрчлөх;

9.1.2.шүүх эрх мэдлийг хязгаарлах, өөрчлөх;

9.1.3.Засгийн газрын гишүүний эрх хэмжээг нэмэгдүүлэх.

9.2.Энэ хуулийн 9.1-д заасан төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн байна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.