Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль 8 дугаар зүйл. Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачлах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-12-23
Мөрдөж эхэлсэн
2010-12-23
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.1.Улсын Их Хурлын гишүүн энэ хуулийн 5.2.2-т зааснаас болон дор дурдсанаас бусад асуудлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачилж болно:

/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.1.1.Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн болон бүрэн эрхийн хугацааг сунгах;

8.1.2.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг өргөтгөх, үүрэг, хариуцлагыг сулруулах;

8.1.3.гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн тодорхой бүрэн эрхийг олж авах.

8.2.Улсын Их Хурлын гишүүн энэ хуулийн 8.1-д заасан төслийг Улсын Их Хурлын бусад гишүүнтэй хамтран санаачилж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.