Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль нь 2010-12-23-нд батлагдсан, 18 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 6 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-05-16.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-12-23
Мөрдөж эхэлсэн
2010-12-23
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ

Агуулга

18 зүйл

Гуравдугаар бүлэг Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, журам

1 зүйл
  1. 17 дугаар зүйлАрд нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журам

Дөрөвдүгээр бүлэг МОНГОЛ УЛСЫН үндсэн хуулийн цэцийн ЭЦСИЙН ШИЙДВЭР /тогтоол/-ЭЭР Монгол Улсын Үндсэн ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ журам

1 зүйл
  1. 18 дугаар зүйлМонгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх журам

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт, зохицуулах харилцаа

1.1.Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, хүндэтгэн биелүүлэх, түүний тогтвортой байдлыг хангах нь Монгол Улсын тусгаар тогтносон, бүрэн эрхт байдлаар оршин тогтнохуйн эрх зүйн үндэс, Монгол Улсын Их Хурлын онцгой чухал үүрэг мөн бөгөөд энэ хүрээнд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран найм, Жаран есдүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хянан шийдвэрлэх үйл ажиллагааны зарчим, журмыг энэ хуулиар тодорхойлж зохицуулна.

1.2.Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзнэ.

1.3.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийг бүхэлд нь хянан үзэж шинээр батлахтай холбогдсон харилцааг зохицуулахгүй.

1.4.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/ гарсантай холбоотойгоор Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, батлахтай холбогдсон харилцааг Монгол Улсын Их Хурал тусгайлсан дэгээр хэлэлцэж болно.
/Энэ хэсгийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

2 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн агуулга, хязгаар

2.1.Монгол Улсын Үндсэн хууль /цаашид "Үндсэн хууль" гэх/-ийн бүлэг, зүйл, хэсэг, заалтад байхгүй шинэ томъёоллоор зохих бүлэгт оруулж байгаа зүйл, хэсэг, заалтыг Үндсэн хуулийн нэмэлт гэх бөгөөд тэр нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцсэн байна.

2.2.Үндсэн хуулийн зохих бүлэгт шинээр зүйл нэмснээр түүний дараахь зүйлийн дугаарыг өөрчлөхгүй бөгөөд нэмсэн зүйл, хэсэг, заалтын дугаарыг тэмдэглэхдээ баруун дээд өнцөгт нь араб тоогоор дугаарлана. /Хорин тав¹ дүгээр зүйл г.м/.

2.3.Үндсэн хуулийн зохих бүлэг, зүйл, хэсэгт байгаа заалтын нэр томъёог тодруулах, найруулгыг сайжруулахаар оруулж байгаа заалтыг Үндсэн хуулийн өөрчлөлт гэх бөгөөд тэрхүү өөрчлөлт нь энэ хуулийн 2.1-д заасан шаардлагыг хангасан байна.

2.4.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх буюу нийт зүйлийн 35, түүнээс дээш хувийг өөрчлөх, эсхүл түүнтэй тэнцэх тоо хэмжээний нэмэлт оруулахаар байвал энэ нь Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх буюу хянан үзэхэд хамаарна.

Үргэлжлүүлэн унших: 3 дугаар зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.