Jury

Хоёрдугаар бүлэг. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг чуулганаар хэлэлцэх

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль 12 дугаар зүйл. Нэг дэх хэлэлцүүлэг явуулах журам

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-12-23
Мөрдөж эхэлсэн
2010-12-23
Эх сурвалжаас татсан
2026-10-22

12.1.Улсын Их Хурлын чуулган төслийг цаашид хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ дор дурдсан дэс дараалал, журмыг баримтална:

12.1.1.хууль санаачлагчийн илтгэлийг сонсох;

12.1.2.илтгэлтэй холбогдуулж асуулт, хариулт явуулах;

12.1.3.Байнгын хорооны санал, дүгнэлт сонсох;

12.1.4.нам, эвслийн бүлэг төслийн үзэл баримтлалын талаар намынхаа бодлого, байр суурийг илэрхийлж болно;

12.1.5.өөрөө хүсэлт тавьсан бол Ерөнхийлөгч үг хэлэх;

12.1.6.Үндсэн хуулийн цэц санал ирүүлсэн бол түүнийг сонсох;

12.1.7.Засгийн газрын саналыг сонсох;

12.1.8.Улсын Их Хурлын гишүүн үг хэлж, санал гаргах;

12.1.9.Улсын Их Хурлын дарга иргэд, олон нийтийн зүгээс ирүүлсэн шүүмж, мэдээллийг чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгож болно;

12.1.10.төслийг цаашид хэлэлцэх эсэх талаар "зөвшөөрнө", "татгалзана" гэсэн томъёоллоор санал хураах.

12.2.Төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл Улсын Их Хурал төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг хууль санаачлагчийг оролцуулан байгуулж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.