Jury

Хоёрдугаар бүлэг. Цэцийн чиг үүрэг, эрх хэмжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль 9 дүгээр зүйл. Иргэдийн өргөдөл, мэдээллийг хянан шийдвэрлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1992-05-08
Мөрдөж эхэлсэн
1992-05-08
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Иргэд Үндсэн хуулийг зөрчсөн тухай асуудлаар Цэцэд өргөдөл, мэдээлэл ирүүлнэ.

/Энэ хэсгийн "…энэ хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан албан тушаалтан" гэснийг Цэцийн 1995 оны 1 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

/Энэ хэсгийг 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Иргэд өргөдөл, мэдээллээ бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж, түүнд өөрийн нэр, хаяг, Үндсэн хуулийн ямар заалтыг хэн, хэдийд, ямар байдлаар зөрчсөн тухай тодорхой заасан байвал зохино. Цэц нэр, хаяггүй өргөдөл, мэдээллийг хүлээж авахгүй.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

З. Цэцийн гишүүн иргэдийн өргөдөл, мэдээллийг арван дөрвөн хоногийн дотор хянаж, түүнд заасан асуудал нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаан биш буюу Цэцэд харьяалагдахгүй байвал өргөдөл, мэдээлэл гаргагчид тодорхой үндэслэл бүхий хариу өгнө.

4.Цэцийн гишүүн шаардлагатай гэж үзвэл өргөдөл, мэдээллийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад шилжүүлж өргөдөл, мэдээлэл гаргагчид энэ тухай мэдэгдэнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Тогтоол

    ЗаалтЭх бичвэр1

  2. Цэцийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тухай маргааны талаар

    ЗаалтЭх бичвэр1

  3. Улсын Их Хурлын дарга ц.нямдорж Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр тогтоол Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.