Jury

Хоёрдугаар бүлэг. Цэцийн чиг үүрэг, эрх хэмжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль 10 дугаар зүйл. Цэцэд хүсэлт гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1992-05-08
Мөрдөж эхэлсэн
1992-05-08
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор Цэцэд Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргах бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгасан байвал зохино:
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

1/хүсэлт гаргагчийн хаяг, албан тушаал;

2/Үндсэн хууль зөрчсөн буюу түүнд нийцээгүй шийдвэр гаргасан этгээдийн хаяг, албан тушаал;

3/холбогдох байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, гаргасан эрх зүйн акт, шийдвэр нь Үндсэн хуулийн ямар заалтыг зөрчсөн болох;

4/хүсэлтийн агуулга, маргаан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт, бусад нөхцөл байдал.

2./Энэ заалтыг 1997 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

3.Улсын дээд шүүх хүсэлтээ хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналд үндэслэн гаргана.

/Энэ хэсгийн дугаарт 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ бүлгийн нэрийг 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчилсөн/.

11 дүгээр зүйл./Энэ зүйлийг 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Тогтоол

    Заалт2Эх бичвэр

  2. Цэцийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тухай маргааны талаар

    ЗаалтЭх бичвэр2

  3. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.2 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Прокурорын байгууллагын тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.