Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль нь 1992-05-08-нд батлагдсан, 13 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 11 огноотой, хамгийн сүүлийнх нь 2020-05-07.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1992-05-08
Мөрдөж эхэлсэн
1992-05-08
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-11-12
Албан ёсны нэр
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТУХАЙ

Агуулга

13 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц

1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц /цаашид "Цэц" гэнэ/ бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.

2.Цэцийн үйл ажиллагааны зарчим, арга хэлбэр, зохион байгуулалт, бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиар тодорхойлно.

3.Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дагуу хянан шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

2 дугаар зүйл. Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим

1.Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих, бие даасан, ил тод байх нь Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.

/Энэ хэсгийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн Цэц, түүний гишүүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.

Үргэлжлүүлэн унших: З дугаар зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.