Jury

VI хэсэг. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журам. Арван наймдугаар бүлэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 184 дүгээр зүйл. Арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудас, цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, захиргааны шийтгэвэр, улсын байцаагчийн төлбөр тогтоосон актын гүйцэтгэлийг шүүхээр баталгаажуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

/Энэ зүйлийн гарчигт 2002 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт, 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хууль, 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

184.1.Эрх зүйн маргааныг энэ хуулийн 13.2-т зааснаар арбитр шийдвэрлэсэн, талууд гэрээндээ үл маргах журмаар биелүүлэхээр тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн болон цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, улсын байцаагчийн төлбөр тогтоосон актыг албадан гүйцэтгүүлэхээр бол уг цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудас, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, улсын байцаагчийн төлбөр тогтоосон акт шүүхээр баталгаажсан байна.

/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт, 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт, 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

184.2.Шийдвэрийг гүйцэтгүүлэхийг сонирхож байгаа тал цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудас, улсын байцаагчийн төлбөр тогтоосон актын гүйцэтгэлийг баталгаажуулахаар төлбөр төлөгчийн оршин суугаа /оршин байгаа/ харьяалах шүүхэд хүсэлт гаргана.

/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт, 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

184.3.Цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, Арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудас, улсын байцаагчийн төлбөр тогтоосон актыг биелүүлэх боломжийг нь шүүх хянан үзэж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүгчийн захирамжаар баталгаажуулна. Шүүгч ийнхүү захирамж гаргасан даруй гүйцэтгэх хуудас бичиж 7 хоногийн дотор төлбөр авагч, төлбөр төлөгч, шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт, 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр312

  2. Хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх

    ЗаалтЭх бичвэр312

  3. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль

    Заалт47.153.4

  4. Арбитрын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай

    Заалт11

  5. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 2; 184 дүгээр зүйлийн 5; 177 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    Заалт2

Бүгдийг харах · 10Хураах
  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай

    Заалт1.2

  2. Арбитрын тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт42.7

  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт2

  4. Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийн тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.