Jury

VI хэсэг. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журам. Арван наймдугаар бүлэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 187 дугаар зүйл. Гүйцэтгэх хуудасны агуулга

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

187.1.Гүйцэтгэх хуудсанд дараахь зүйл заавал тусгагдсан байна:

187.1.1.гүйцэтгэх хуудас олгосон шүүхийн нэр;

187.1.2.шийдвэр гаргасан огноо, шийдвэрийн дугаар;

187.1.3.ямар хэргийн шийдвэрийг үндэслэж гүйцэтгэх хуудас олгож байгаа;

187.1.4.гүйцэтгэх хуудас бичсэн шүүгчийн нэр, олгосон огноо;

187.1.5.төлбөр төлөгч, төлбөр авагчийн овог, эцгийн нэр, нэр, ажлын болон гэрийн хаяг, утасны дугаар /хуулийн этгээдийн нэр, оноосон нэр, үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаяг/;

187.1.6.шаардлагатай тохиолдолд төлбөр төлөгчийн биеийн зураг, иргэний үнэмлэх болон регистрийн дугаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар.

187.2.Гүйцэтгэх хуудас нь төрийн сүлд бүхий хэвлэмэл хуудас байна.

187.3.Гүйцэтгэх хуудсанд шүүгч гарын үсэг зурж, тамга дарна.

/Энэ зүйлийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд

    ЗаалтЭх бичвэр

  2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай

    Заалт1.5

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.