Jury

Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль 8 дугаар зүйл. Төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-06-24
Мөрдөж эхэлсэн
2010-06-24
Эх сурвалжаас татсан
2026-10-22

8.1.Түүхий нүүрсийг гүн боловсруулах замаар үйлдвэрлэсэн, стандартын шаардлага хангасан шинэ төрлийн түлш үйлдвэрлэсэн тохиолдолд боловсруулсан нүүрсний хэмжээгээр төлбөрөөс чөлөөлнө.

8.2.Нэгж километр зайд явахад 120 грамм болон түүнээс бага хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулдаг автотээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлнө.

8.3.Энэ хуулийн 7.3-т заасан А-Б ангилалд хамаарах автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төлбөрийг тухайн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг үйлдвэрлэснээс хойшхи эхний 4 жилд чөлөөлнө.

8.4.Үр тарианы комбайн, хөдөө аж ахуйн зориулалттай гинжит тракторыг төлбөрөөс чөлөөлнө.

8.5.Үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор түүхий нүүрс олборлодог болон эрчим хүч үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагыг төлбөрөөс чөлөөлж, хөнгөлж болно.

8.6.Энэ хуулийн 8.5-д заасан аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журмыг Засгийн газар батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх)

    ЗаалтЭх бичвэр

  2. Жагсаалт батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Журамд нэмэлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.