Jury

Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль 7 дугаар зүйл. Төлбөрийн хувь, хэмжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-06-24
Мөрдөж эхэлсэн
2010-06-24
Эх сурвалжаас татсан
2026-10-22

7.1.Олборлосон түүхий нүүрсний төлбөрийн хувь, хэмжээг нүүрсний килограмм тутамд 1-2 төгрөгийн хязгаарт багтаан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.2.Үйлдвэрлэсэн болон импортолсон органик уусгагчийн төлбөрийн хувь, хэмжээг органик уусгагчийн килограмм тутамд 10-30 төгрөгийн хязгаарт багтаан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.3.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн төлбөрийг тэдгээрийн ангиллаас хамаарсан хувь, хэмжээгээр дараах байдлаар тогтооно:

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн ангилал
CO2 хийн ялгарал /г/км/
Жилд ногдуулах төлбөр /төгрөгөөр/
A
121-180
3600
Б
181-250
4200
В
251-350
7000
Г
351-500
10000
Д
501-750
15000
Е
751-ээс дээш
19000
/Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.4.Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдлын бохирдуулах бодисын төлбөрийн хувь, хэмжээг килограмм тутамд 1-10 төгрөгийн хязгаарт багтаан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. ЖУРАМ БАТЛАХ,ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ (Агаарын төлбөр)

    ЗаалтЭх бичвэр

  3. Төлбөрийн хувь, хэмжээ тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын "Агаарын бохирдлын төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай" тогтоол

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.