1.1.Энэ хуулийн зорилт нь агаар бохирдуулагч этгээдэд агаарын бохирдлын төлбөр ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль
Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль нь 2010-06-24-нд батлагдсан, 10 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 6 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-06-05.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2010-06-24
- Мөрдөж эхэлсэн
- 2010-06-24
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ
Агуулга
10 зүйл- 1 дүгээр зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлАгаарын бохирдлын төлбөрийн тухай хууль тогтоомж
- 3 дугаар зүйлХуулийн нэр томъёоны тодорхойлолт
- 4 дүгээр зүйлАгаарын бохирдлын төлбөр төлөгч, түүнийг бүртгэх
- 5 дугаар зүйлАгаарын бохирдлын төлбөр ногдох зүйл
- 6 дугаар зүйлТөлбөр ногдуулах биет нэгж
- 7 дугаар зүйлТөлбөрийн хувь, хэмжээ
- 8 дугаар зүйлТөлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх
- 9 дүгээр зүйлТөлбөр төлөх, тайлагнах
- 10 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль тогтоомж
2.1.Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль тогтоомж нь Агаарын тухай хууль, Татварын ерөнхий хууль[1], энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."агаар бохирдуулах бодис" гэж Агаарын тухай хуулийн 3.1.6-д заасныг;
/Энэ заалтад 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.2."агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр" гэж Агаарын тухай хуулийн 3.1.9-д заасныг;
/Энэ заалтад 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.3."агаарын бохирдлын төлбөр" гэж Агаарын тухай хуулийн 3.1.14-т заасныг;
/Энэ заалтад 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.4."органик уусгагч" гэж ердийн агаарын хэм, даралтын нөхцөлд их хэмжээгээр агаарт уурших органик бодисыг;
3.1.5."автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл" гэж дизель түлш, шатахуунаар ажилладаг бүх төрлийн автомашин, автобус, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад хэрэгслийг;
3.1.6."агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшигч" гэж Агаарын тухай хуулийн 18.1-д заасан зөвшөөрөл авсан этгээдийг.
/Энэ заалтад 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.