Jury

Хоёрдугаар бүлэг. Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл, хамгаалалт, иргэний эрх зүйн харилцаанд эрх, үүргийг хэрэгжүүлэх

Иргэний хууль 9 дүгээр зүйл. Иргэний эрх зүйн хамгаалалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-11

9.1.Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна.

9.2.Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрхээ хамгаалуулах этгээдийг хуульд заасны дагуу сонгох эрхтэй.

9.3.Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ.

9.4.Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална:

9.4.1.эрхийг хүлээн зөвшөөрөх;

9.4.2.эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх;

9.4.3.хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх;

9.4.4.учруулсан хохирлыг арилгуулах;

9.4.5.эдийн бус гэм хорыг арилгуулах;

9.4.6.хууль болон гэрээнд заасан анз төлүүлэх;

9.4.7.бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох;

9.4.8.иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгох;

9.4.9.өөртөө туслах;

9.4.10.хуулиар тогтоосон бусад арга.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль

    Заалт23.2

  2. Арбитрын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.