Jury

Хоёрдугаар бүлэг. Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл, хамгаалалт, иргэний эрх зүйн харилцаанд эрх, үүргийг хэрэгжүүлэх

Иргэний хууль 8 дугаар зүйл. Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-11

8.1.Иргэний эрх зүйн харилцаа дараахь үндэслэлээр үүснэ:

8.1.1.хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл;

8.1.2.иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр;

8.1.3.хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр;

8.1.4.оюуны үнэт зүйл бүтээх;

8.1.5.гэм хор учруулах;

8.1.6.үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших;

8.1.7.иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болох;

8.1.8.иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээр хуульд заасан бусад үндэслэл.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

    Заалт15

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль

    Заалт82.1.1

  4. Монгол Улсын иргэний хуулийн 8, 25 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

    Заалт11

  6. Гэр бүлийн болон иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай

    Заалт9.3.4

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.