Jury

Гуравдугаар бүлэг. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 22 дугаар зүйл. Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад олон нийтийн байгууллагын оролцоо

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-02-02
Мөрдөж эхэлсэн
2011-02-02
Эх сурвалжаас татсан
2026-10-22

22.1.Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад олон нийтийн байгууллага дараахь оролцоотой байна:

22.1.1.жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн хууль тогтоомж, төрийн бодлого, бусад шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх, түүний биелэлтэд хяналт тавихад оролцох, иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалах;

22.1.2.төрийн байгууллагаас жендэрийн эрх тэгш байдлыг хангахтай холбоотой мэдээлэл, санхүү, арга зүйн болон бусад дэмжлэг авах;

22.1.3.жендэрийн эрх тэгш байдлын талаар саналаа илэрхийлэх.

22.2.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн байгууллагын тодорхой чиг үүргийг төрийн бус байгууллага гэрээгээр хариуцан гүйцэтгэж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.