Jury

Гуравдугаар бүлэг. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 21 дүгээр зүйл. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаархи Төрийн албаны зөвлөлийн чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-02-02
Мөрдөж эхэлсэн
2011-02-02
Эх сурвалжаас татсан
2026-10-22

21.1.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар Төрийн албаны зөвлөл дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

21.1.1.төрийн албаны хүйсээр ангилсан статистик мэдээ, мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, уг мэдээллээр Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар бусад сонирхогч этгээдийг хангах;

21.1.2.төрийн албыг жендэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байлгахад чиглэсэн хэм хэмжээ, стандарт нэвтрүүлэх, тухайн асуудлаар энэ хуулийн 18.4-т заасан салбар, зөвлөлийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

21.1.3.төрийн албан дахь жендэрийн ялгаварлан гадуурхалтын талаархи гомдлыг барагдуулах үйл ажиллагаанд хяналт тавих;

21.1.4.энэ хуулийн 10.1, 10.3, 10.4, 11.3.2 дахь заалтын биелэлтэд хяналт тавих.

21.2.Энэ хуулийн 15.1.4. в-д заасан тайланг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.