Jury

Хоёрдугаар бүлэг. Дампуурлын хэрэг үүсгэх

Дампуурлын тухай хууль 8 дугаар зүйл. Нэхэмжлэгчдийн хурал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-11-20
Мөрдөж эхэлсэн
1997-11-20
Эх сурвалжаас татсан
2026-10-22

8.1.Хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон тухай нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор шүүх нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулна.

8.2.Нэхэмжлэгчдийн анхны хурлаас энэ хуулийн 11.2-т заасан шаардлага хангасан этгээдийг хэрэг гүйцэтгэгчээр батлуулахаар шүүхэд санал болгоно.

8.З.Нэхэмжлэгчдийн хурал дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:

8.3.1.энэ хуулийн 27. З-т заасан хэсэг тус бүрээр дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг батлах эсэх;

8.3.2.дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих, хариуцагчийн санхүүгийн тайланг хэлэлцэх;

8.3.3.хэрэг гүйцэтгэгчийг томилуулахаар шүүхэд санал тавих, түүний цалин хөлс, үйл ажиллагааны зардлын хэмжээ, төлөх хугацаа, журмыг тогтоох;

8.3.4.шүүхээс хариуцагчийн эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгчид шилжүүлсэн тохиолдолд хэрэг гүйцэтгэгчээс уг эрхийг хэрэгжүүлэх нөхцөл, хэмжээ хязгаарыг тогтоох;

8.3.5.хэрэг гүйцэтгэгчийн мэдээлэл, дүгнэлттэй танилцах, тайланг хэлэлцэх;

8.3.6.хэрэг гүйцэтгэгчийг өөрчлөх саналыг шүүхэд тавих;

8.3.7.хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах;

8.3.8.хариуцагчийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар шүүхэд хандах;

8.3.9.хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн оролцоогүйгээр биелүүлэх эсэхийг шийдвэрлэх.

8.4.Нэхэмжлэлийн нийт шаардлагын 10-аас доошгүй хувийг гаргасан нэхэмжлэгчдийн шаардсанаар хэрэг гүйцэтгэгч нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Даатгалын тухай хууль

    Заалт76.476.7

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.