Jury

Гуравдугаар бүлэг. Дайчилгааны талаархи төрийн захиргааны төв байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үүрэг

Дайчилгааны тухай хууль 18 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1998-05-15
Мөрдөж эхэлсэн
1998-05-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

18.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь үүрэг хүлээнэ:

18.1.1.дайчилгааны даалгаврыг үндэслэн аймаг, нийслэлийн дайчилгааны төлөвлөгөөг Засгийн газраар; зэвсэгт хүчний нэгтгэл, ангийг бие бүрэлдэхүүн, техникээр нөхөн хангах дайчилгааны төлөвлөгөөг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар тус тус батлуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтад 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.1.2.сум, дүүргийн дайчилгааны даалгаврыг тогтоож, тэдний дайчилгааны төлөвлөгөөг батлах;

18.1.3.дайчилгааны бэлтгэлийг хангах төсвийн төслийг боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулах, батлагдсан төсвийг захиран зарцуулах;

18.1.4.дайчилгааны даалгавраар тогтоогдсон материал, хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, түүнийг шинэчлэх, нөхөн сэлбэх ажлыг зохион байгуулах;

18.1.5.нутаг дэвсгэртээ дайчилгааны зарлан мэдээлэл явуулах журмыг тогтоож бэлэн байдлыг хангах;

18.1.6.дайчилгаа зарласан үед дайчилгааны даалгаврыг тогтоосон хугацаанд нь биелүүлэх;

18.1.7.дайчилгааны арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэх нөхцөлийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

18.1.8.цугларах, шилжүүлэх байрыг тогтоох;

18.1.9.нутаг дэвсгэрийнхээ байгууллага, аж ахуйн нэгжийн дайчилгааны даалгаврын биелэлтэд хяналт тавих.

/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

18.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга хууль тогтоомжид заасан бусад үүргийг хүлээнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Дайчилгааны талаар авах зарим арга хэмжээний тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  2. Дайчилгааны үеийн зарлан мэдээллийн журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.