Jury

Гуравдугаар бүлэг. Дайчилгааны талаархи төрийн захиргааны төв байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үүрэг

Дайчилгааны тухай хууль 16 дугаар зүйл. Төрийн захиргааны бусад төв байгууллагын үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1998-05-15
Мөрдөж эхэлсэн
1998-05-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

16.1.Төрийн захиргааны бусад төв байгууллага тайван цагт дараахь үүрэг хүлээнэ:

16.1.1.дайчилгааны даалгаврыг үндэслэн өөрийн үндсэн үүргийн хүрээн дэх дайчилгааны төлөвлөгөөний төслийг боловсруулан батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тусган Засгийн газарт оруулах, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;

16.1.2.харъяа байгууллага, салбарын дайчилгааны даалгаврыг тогтоох, тэдний дайчилгааны төлөвлөгөөг батлах, биелэлтэд хяналт тавих;

16.1.3.дайчилгааны даалгаврын дагуу эд хөрөнгийн нөөцийг бүрдүүлэх, түүнийг шинэчлэх, нөхөн сэлбэх ажлыг зохион байгуулах;

16.1.4.үндсэн чиг үүргийнхээ дагуу дайчилгааны бэлтгэл сургалтыг зохион байгуулж явуулах;

16.1.5.харъяа байгууллага, салбарын дайчилгааны бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулах;

16.1.6.цэргийн дайчилгааны бэлэн байдлын мэдээг жил тутам гаргаж батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өгөх;

16.1.7.аймаг, нийслэлийн дайчилгааны бэлтгэлийг хангахад шаардагдах төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих;

16.1.8.энэ хуулийн 4.4-т заасан улсын дайчилгааны бэлтгэлийг хангах үндсэн арга хэмжээг эрхлэх асуудлынхаа хүрээнд хэрэгжүүлэх.

/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

16.2.Төрийн захиргааны бусад төв байгууллага дайчилгаа зарласан үед дараахь үүргийг хүлээнэ:

16.2.1.дайчилгааны төлөвлөгөөний дагуу дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, дайчилгааны нөөцийг дайчлан татаж зэвсэгт хүчинд шилжүүлэх;

16.2.2.харъяа байгууллага, салбарын үйл ажиллагааг дайчилгаа зарласан нөхцөл байдалд шилжүүлэх;

16.2.3.дайчилгааны нөөцийг нөхөн бүрдүүлж, түүний бэлэн байдлыг хангах;

16.2.4.энэ хуулийн 4.5-д заасан улсын дайчилгаа явуулах үндсэн арга хэмжээг эрхлэх асуудлынхаа хүрээнд хэрэгжүүлэх.

/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

16.3.Төрийн захиргааны бусад төв байгууллагууд хууль тогтоомжид заасан бусад үүргийг хүлээнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.