Jury

Гуравдугаар бүлэг. Дайчилгааны талаархи төрийн захиргааны төв байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үүрэг

Дайчилгааны тухай хууль 17 дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1998-05-15
Мөрдөж эхэлсэн
1998-05-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

17.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь үүрэг хүлээнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.1.аймаг, сум, нийслэл, дүүргийн дайчилгааны даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих, энэ талаар Засаг даргын мэдээлэл сонсож, чиглэл өгөх;
/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.2.дайчилгааны даалгавраар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийг хуваарилж, зарцуулалтад хяналт тавих.

17.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуульд заасан бусад үүргийг хүлээнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.