Jury

Хоёрдугаар бүлэг үр тариаланг даатгах

Үрийн тариалангийн даатгалын тухай хууль 8 дугаар зүйл. Даатгалын нөхөн төлбөр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-07-02
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийн гарчигт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.1.Үрийн тариалангийн даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ нь үрийн тариалангийн даатгалын үнэлгээний 80.0 хувьтай тэнцүү байна.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.2.Үрийн тариаланд хохирол учирсан нь тогтоогдсон бол даатгагч энэ тухай дүгнэлт гаргасан өдрөөс хойш 21 хоногийн дотор даатгалын нөхөн төлбөр даатгуулагчид олгоно. Үрийн тариалангийн даатгалын хохирлыг тооцох аргачлалыг санхүүгийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт, 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.3.Үрийн тариалангийн даатгалын нөхөн төлбөртэй холбогдсон харилцааг Даатгалын тухай хуулийн 13.1, 13.2, 13.3, 13.4, 13.5, 13.6, 13.7.5, 13.8, 13.9, 13.10, 13.11, 13.12, 13.13, 13.14, 13.15-д зааснаар зохицуулна.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.4.Даатгалын тохиолдол үүсээгүйн улмаас даатгуулагч хоёр жил дараалан нөхөн төлбөр аваагүй бол даатгагч гурав дахь жилээс эхлэн нөхөн төлбөр аваагүй жил тутамд тухайн жилийн даатгалын хураамжийн хэмжээг 25.0 хувиар бууруулан тооцно. Ийнхүү бууруулан тооцсон нь энэ хуулийн 8.1-д заасан нөхөн төлбөрийн хэмжээнд нөлөөлөхгүй.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.5.Даатгалын байгууллага нь үрийн тариалангийн албан журмын даатгалаас татгалзах эрхгүй бөгөөд даатгалын эрсдэлийг бүрэн буюу хэсэгчлэн давхар даатгуулж болно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.6.Энэ хуулийн 5.1-д заасан эрсдэл тухайн даатгалын компанид даатгагдсан нийт талбайн 70-аас дээш хувьд тохиолдсоны улмаас даатгагч нь нөхөн төлбөрийг бүрэн нөхөн төлж чадахгүй болсон нь тогтоогдсон нөхцөлд нөхөн төлбөрийн зөрүүг Засгийн газар хариуцна.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.