Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Гүйцэтгэх ажлын тухай хууль 6 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-12-19
Мөрдөж эхэлсэн
1997-12-19
Эх сурвалжаас татсан
2026-10-22

6.1."гадаад тагнуулын үйл ажиллагаа", "сөрөх тагнуулын үйл ажиллагаа", "гадаадын тусгай алба", "нууц арга, хэрэгсэл", "халхавчлах", "нууц гүйцэтгэх ажилтан", "туслагч", "туслах ажилтан" гэсэн нэр томъёог Тагнуулын байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан утгаар ойлгоно.

/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.2."Эрэн сурвалжлах ажил" гэж Тагнуулын байгууллага цагдаа, хорих ял эдлүүлэх байгууллагад Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хууль тогтоомжоор харьяалуулсан эрүүгийн хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр хийх нууц ажиллагааг хэлнэ.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.3."Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийн “... илрүүлэх ...” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./

/Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 08-ны 41 дүгээр тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн./

/Энэ зүйлийг 1999 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр421

  2. Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийн тухай

    Заалт1

  3. Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхмаргааныг хянан шийдвэрлэсэн тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр421

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.