Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Гүйцэтгэх ажлын тухай хууль

Гүйцэтгэх ажлын тухай хууль нь 1997-12-19-нд батлагдсан, 24 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 11 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-06-05.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-12-19
Мөрдөж эхэлсэн
1997-12-19
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ

Агуулга

24 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь гүйцэтгэх ажил, түүнийг эрхлэх төрийн байгууллага /цаашид "гүйцэтгэх байгууллага" гэх/, ажилтны үйл ажиллагааны зарчим, эрх, үүргийг тодорхойлж тэдгээрт тавих хяналттай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Гүйцэтгэх ажил

Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас ердийн ба тусгай, нууц арга, хэрэгсэл ашиглан явуулж байгаа мэдээ, мэдээлэл, баримт бичиг, нотолгоо эрж олох, цуглуулах, шалгах үйл ажиллагааг гүйцэтгэх ажил гэнэ. Төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас хуулиар төрийн тусгай хамгаалалтад байхаар тогтоосон Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан, олон улсын дээд хэмжээний уулзалт, хэлэлцээ, хурал, зөвлөгөөн явагдах танхимд болон хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийх хамгаалалтын техникийн үзлэг гүйцэтгэх ажилд хамаарахгүй.
/Энэ зүйлд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ зүйлд 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3 дугаар зүйл. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж

Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.