Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Гүйцэтгэх ажлын тухай хууль 2 дугаар зүйл. Гүйцэтгэх ажил

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-12-19
Мөрдөж эхэлсэн
1997-12-19
Эх сурвалжаас татсан
2026-10-22

Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас ердийн ба тусгай, нууц арга, хэрэгсэл ашиглан явуулж байгаа мэдээ, мэдээлэл, баримт бичиг, нотолгоо эрж олох, цуглуулах, шалгах үйл ажиллагааг гүйцэтгэх ажил гэнэ. Төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас хуулиар төрийн тусгай хамгаалалтад байхаар тогтоосон Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан, олон улсын дээд хэмжээний уулзалт, хэлэлцээ, хурал, зөвлөгөөн явагдах танхимд болон хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийх хамгаалалтын техникийн үзлэг гүйцэтгэх ажилд хамаарахгүй.
/Энэ зүйлд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ зүйлд 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Гүйцэтгэх ажлын тухай Монгол Улсын хуулийн зарим заалт монгол

    ЗаалтЭх бичвэр

  2. Авлигын эсрэг хууль

    Заалт3.1.8

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.