Jury

Гуравдугаар бүлэг. Гүйцэтгэх байгууллага, ажилтны бүрэн эрх, гүйцэтгэх ажлын санхүүжилт

Гүйцэтгэх ажлын тухай хууль 16 дугаар зүйл. Гүйцэтгэх болон туслагч, туслах ажилтны үйл ажиллагааны эрх зүйн баталгаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-12-19
Мөрдөж эхэлсэн
1997-12-19
Эх сурвалжаас татсан
2026-10-22

16.1.Гүйцэтгэх болон туслагч, туслах ажилтан албан үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулж амь бие, эрүүл мэнд, нэр төр, түүний гэр бүл, эд хөрөнгөд учирсан хохирлыг төр хариуцна.

16.2.Хуулийн хүрээнд явуулсан гүйцэтгэх ажлын улмаас хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг төр хариуцна.

16.3.Энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу туслагч, туслах ажилтнаар ажиллаж байгаа буюу ажиллаж байсан тухай мэдээ төрийн нууцад хамаарна.

16.4.Гүйцэтгэх байгууллага нь туслагчийг ажлын үр дүнгээр урамшуулж, туслах ажилтанд зохих хөлс олгоно.

16.5.Туслагч, туслах ажилтан нь гүйцэтгэх байгууллага, ажилтнаас өгсөн үүргийг биелүүлэх үедээ амь нас, хөдөлмөрийн чадвараа алдсан, тахир дутуу болсон бол гүйцэтгэх ажилтанд тухайн тохиолдолд олгодогтой ижил хэмжээний нэг удаагийн буцалтгүй болон бусад тусламж авах эрхтэй бөгөөд ар гэрт нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу олгоно.
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.6.Гүйцэтгэх байгууллага, тэдгээрийн ажилтнаас энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэх ажил явуулахад иргэн, хуулийн этгээд хөндлөнгөөс оролцох, саад учруулах, заналхийлэхийг хориглоно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. АРГАЧЛАЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Хүн амын орлогын албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал/ -Legalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт31

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.