Jury

Хоёрдугаар бүлэг. Геодези, зураг зүйн үйл ажиллагаа, түүнийг хэрэгжүүлэх байгууллага, тэдгээрийн бүрэн эрх, чиг үүрэг

Геодези, зураг зүйн тухай хууль 5¹ дүгээр зүйл. Зөвшөөрөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-10-31
Мөрдөж эхэлсэн
1997-11-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

5¹.1.Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг олгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

5¹.2.Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл эзэмшигч Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан нийтлэг нөхцөл, шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

5¹.2.1.геодези, зураг зүйн бакалавр, түүнээс дээш зэрэгтэй нэгээс доошгүй ажилтантай байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

5¹.2.2.таван сантиметрээс ихгүй дундаж квадрат алдаа бүхий геодезийн хэмжилтийн электрон тахеометр, эсхүл хиймэл дагуулаас байрлал тодорхойлох хоёр долгионы багажтай, таван миллиметрээс ихгүй хэмжилтийн нарийвчлалтай өндрийн хэмжилтийн багаж хэрэгсэлтэй байх.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

5¹.3.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу зөвшөөрөл олгох эрхээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн гэрээний үндсэн дээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.7-д заасан хуулийн этгээдэд шилжүүлэн гүйцэтгүүлж болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.