Jury

Хоёрдугаар бүлэг. Геодези, зураг зүйн үйл ажиллагаа, түүнийг хэрэгжүүлэх байгууллага, тэдгээрийн бүрэн эрх, чиг үүрэг

Геодези, зураг зүйн тухай хууль 6 дугаар зүйл. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-10-31
Мөрдөж эхэлсэн
1997-11-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

6.1.Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгж, иргэн дараахь үүрэгтэй:

6.1.1.геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх эрх тусгай зөвшөөрөл авсан байх;

/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

6.1.2.хэмжлийн багажиндаа баталгаажуулалт хийлгэх;

6.1.3.хэмжлийг солбицол, өндрийн улсын нэгдсэн тогтолцоонд хийх.

6.2.Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж, иргэн нь Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.2.1.үйл ажиллагаандаа ашиглах хэмжилт, боловсруулалтын багаж хэрэгслийн жагсаалт, хувийн дугаар, гэрчилгээ;

6.2.2.мэргэжлийн боловсон хүчин болон тэдний дадлага туршлагын талаарх тодорхойлолт;

6.2.3.заавар, стандарт болон техникийн баримт бичгийн жагсаалт.

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.