Jury

Долдугаар дэд бүлэг. Гаалийн зуучлагч

Гаалийн тухай хууль 70 дугаар зүйл. Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

70.1.Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

70.2.Зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна дараахь бичиг баримт бүрдүүлж гаалийн удирдах төв байгууллагад ирүүлнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

70.2.1.энэ хуулийн 67.1-д заасан шаардлагыг хангасан талаархи холбогдох байгууллагын тодорхойлолт, эсхүл гэрчилгээ;

70.2.2.гаалийн хууль тогтоомжийн зөрчил гаргаж байгаагүйг нотолсон гаалийн болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

70.2.3.гаалийн зуучлагчийн үйл ажиллагааг тодорхой төрөл, чиглэл, нутаг дэвсгэрээр дагнан эрхлэх тухай санал.

70.3.Энэ хуулийн 70.2.3-т заасан санал ирүүлсэн тохиолдолд зөвшөөрлийн гэрчилгээнд үйл ажиллагааны төрлийг заана.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

70.4.Зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 67.1-д заасан шаардлагыг хангахгүй болсон, эсхүл энэ хуулийн 69.2-т заасан үүргээ биелүүлээгүй бол зөвшөөрлийг нь 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэрийг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаалийн удирдах төв байгууллагын саналыг үндэслэн гаргана.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

70.5.Энэ хуулийн 70.4-т заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй, эсхүл гаалийн хууль тогтоомжийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн бол гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаалийн удирдах төв байгууллагын саналыг үндэслэн хүчингүй болгоно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

70.6.Зөвшөөрлийг олгох, хүчингүй болгох, зөвшөөрлийн хугацааг нь сунгах, түдгэлзүүлэх, зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.