Jury

Наймдугаар дэд бүлэг. Гаалийн байгууллагад мэдүүлсэн барааг олгох

Гаалийн тухай хууль 71 дүгээр зүйл. Барааг олгох үндэслэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

71.1.Гаалийн байгууллагад мэдүүлсэн барааг дараахь тохиолдолд мэдүүлэгчид нь олгоно:

71.1.1.гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах бичиг баримт бүрдсэн;

71.1.2.гаалийн бүрдүүлэлтийн сонгосон горимын нөхцөл, шаардлага хангагдсан;

71.1.3.гаалийн болон бусад татварыг төлсөн, эсхүл төлөх баталгааг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд зааснаар гаргасан;

71.1.4.гаалийн мэдүүлгийн дагуу бараанд гаалийн хяналт, шалгалт хийгдсэн;

71.1.5.энэ хуулийн 71.1.4-т заасны дагуу хийсэн хяналт, шалгалтаар зөрчил илрээгүй бол.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.