Jury

Долдугаар дэд бүлэг. Гаалийн зуучлагч

Гаалийн тухай хууль 67 дугаар зүйл. Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэхэд тавих шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

67.1.Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь дараахь шаардлага хангана:

67.1.1.татварын өргүй байх;

67.1.2.зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх санхүүгийн чадавхтай байх;

67.1.3.хоёроос доошгүй гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнтэй байх;

67.1.4.мэдүүлэгчийн өмнөөс гаалийн болон холбогдох бусад татварыг төлөх, эсхүл төлөхөөр гаргасан баталгааг хангахад учирч болзошгүй алдагдлаас хамгаалах зорилгоор эрсдлийн сан байгуулсан байх.

67.2.Энэ хуулийн 67.1.4-т заасан санд байршуулах хөрөнгийн хэмжээг зуучлалын үйлчилгээнд хамаарах барааны хэмжээнээс хамааруулан гаалийн удирдах төв байгууллагын дарга тогтооно.

67.3.Гаалийн зуучлагч болон бүртгэгдсэн мэргэжилтний үйл ажиллагаанд гаалийн байгууллага хяналт тавих бөгөөд гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд хяналт тавих журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд хяналт тавих журамLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.