Jury

Зургадугаар дэд бүлэг. Бараа мэдүүлэх

Гаалийн тухай хууль 64 дүгээр зүйл. Гаалийн мэдүүлгийг буцаан авах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

64.1.Гаалийн бүрдүүлэлтийн горимыг өөрчлөх зорилгоор мэдүүлэгч нь барааг гаалийн бүрдүүлэлтийн горимд байршуулахаас өмнө гаалийн мэдүүлгээ буцаан авч болох бөгөөд энэ тухай хүсэлтээ бичгээр гаргана.

64.2.Гаалийн байгууллага энэ хуулийн 64.1-д заасан хүсэлтийг ажлын 3 хоногийн дотор нягтлан шалгаж, хүсэлтийг хүлээн авах эсэх талаар бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хариу өгөх бөгөөд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан бол үндэслэлийг дурдана.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

64.3.Гаалийн байгууллага энэ хуулийн 64.1-д заасан хүсэлтийг хүлээн авсан бол мэдүүлэгч нь ажлын 3 хоногийн дотор өөрчлөн сонгосон горимын дагуу барааг дахин мэдүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.