Jury

Зургадугаар дэд бүлэг. Бараа мэдүүлэх

Гаалийн тухай хууль 58 дугаар зүйл. Гаалийн мэдүүлэг өгөх хугацаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

58.1.Мэдүүлэгч гаалийн мэдүүлгийг энэ хуулийн 25.1-д заасан цагт гаалийн байгууллагад хүргүүлэх бөгөөд мэдээллийн сүлжээгээр ирүүлсэн гаалийн мэдүүлэг, мэдээлэл, баримт бичигт энэ хугацаа мөн адил хамаарна.

58.2.Мэдүүлэгч барааг гаалийн хяналтын бүс, эсхүл гаалийн түр агуулахад байх хугацаанд гаалийн байгууллагад мэдүүлнэ.

58.3.Гаалийн мэдүүлэг өгөх хугацааг сунгах үндэслэлтэй гэж үзвэл гаалийн байгууллага мэдүүлэгчийн хүсэлтээр уг хугацааг энэ хуулийн 44.1, 44.2-т зааснаар дахин нэг удаа сунгана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.