Jury

Зургадугаар дэд бүлэг. Бараа мэдүүлэх

Гаалийн тухай хууль 55 дугаар зүйл. Барааг гаалийн байгууллагад мэдүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

55.1.Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ.

55.2.Гаалийн хилээр нэвтрүүлэх барааг дараахь хэлбэрээр мэдүүлж болно:

55.2.1.бичгээр;

55.2.2.цахим хэлбэрээр;
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

55.2.3.зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийнхээ, мэдүүлэгч улс хоорондын шуудан илгээлтийн тухай тус тус амаар;

55.2.4.зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр.

55.3.Мэдүүлэгч энэ хуулийн 55.1-д заасан барааг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлнэ.

55.4.Гаалийн мэдүүлгийг мэдээллийн сүлжээгээр нөхөн бичиж хүргүүлж болно.

55.5.Гаалийн мэдүүлгийн маягтын загвар, түүнийг нөхөн бичих, шалгах зааврыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.

55.6.Гаалийн мэдүүлгийн маягт олон улсын стандарт бүхий загварт нийцсэн байна.

55.7.Гаалийн мэдүүлэгт бичигдэх мэдээлэл нь гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, статистикийн мэдээлэл гаргах, гаалийн болон бусад татвар ногдуулахад шаардлагатай мэдээллээр хязгаарлагдана.

55.8.Гаалийн мэдүүлгийг монгол хэлээр үйлдэнэ.

55.9.Улсын хилээр нэвтрэх зорчигч болон тээврийн хэрэгслийн багийн гишүүний хувийн хэрэглээний эд зүйл болон бусад барааг зорчигчийн гаалийн мэдүүлгээр мэдүүлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Заавар батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Гаалийн ерөнхий газрын даргын тушаалLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Заавар батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  5. Заавар, аргачлалд нэмэлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  6. Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрлийг шилжүүлэх, зааварт өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 8Хураах
  1. Гааль, татварын ерөнхий газрын даргын тушаалLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  2. Маягт батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.