Jury

Дөрөвдүгээр бүлэг. Гаалийн статистик

Гаалийн тухай хууль 13 дугаар зүйл. Гаалийн статистикийн мэдээлэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

13.1.Монгол Улсын гадаад худалдааны үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, төсвийн орлогын бүрдүүлэлт болон гаалийн хилээр нэвтрүүлэх барааны хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор гаалийн байгууллага статистикийн мэдээлэл гаргана.

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан мэдээллийг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн ангилал болон Татварын ерөнхий хуулийн 33.4-т заасан журмын дагуу олгосон зураасан болон түүнтэй адилтгах код, нэр төрлөөр гаргана.
/Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.3.Гаалийн удирдах төв байгууллага нь энэ хуулийн 13.1-д заасан мэдээллийг гаргах зорилгоор гаалийн мэдүүлэгт үндэслэсэн гаалийн мэдээллийн санг бүрдүүлж, хөтөлнө.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.