Jury

Дөрөвдүгээр бүлэг. Гаалийн статистик

Гаалийн тухай хууль 14 дүгээр зүйл. Гаалийн статистикийн мэдээллийн төрөл, мэдээллийг гаргах аргачлал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

14.1.Гаалийн байгууллага дараахь төрлийн статистикийн мэдээллийг эрхлэн гаргана:

14.1.1.гадаад худалдааны барааны;

14.1.2.захиргааны.

14.2.Энэ хуулийн 14.1.1-д заасан мэдээллийг олон улсын статистикийн болон бусад байгууллагаас гаргасан аргачлалд тулгуурлан боловсруулсан үндэсний аргачлалын дагуу гаргана.

14.3.Энэ хуулийн 14.2-т заасан үндэсний аргачлалыг гаалийн удирдах төв байгууллагын болон Үндэсний статистикийн хорооны дарга хамтран батална.

14.4.Энэ хуулийн 14.1.2-т заасан статистикийн мэдээллийн аргачлал, үзүүлэлтийг Статистикийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.