Jury

Нэгдүгээр бүлэг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн журам

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль 6 дугаар зүйл. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-05-01
Мөрдөж эхэлсэн
1997-05-01
Эх сурвалжаас татсан
2026-11-19

1.Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулна.

2.Маргагч талууд монгол хэл мэдэхгүй бол түүнд хэлмэрчээр дамжуулан төрөлх буюу аль сайн мэдэх хэлээрээ ярих, ойлгох бололцоог Цэц олгоно. Хуралдаанд оролцож байгаа гэрч, шинжээч, бусад мэргэжилтэн монгол хэл сайн мэдэхгүй бол мэдүүлэг, дүгнэлт, тайлбараа төрөлх буюу сайн мэдэх хэлээрээ гаргаж хэлмэрчлүүлэх эрхтэй.

3.Цэцийн хуралдааны тэмдэглэл болон бусад бүх бичиг баримтыг монгол хэлээр бичиж, гадаад хэл дээрх бичиг баримтуудыг монгол хэлээр орчуулсан байна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.