Jury

Нэгдүгээр бүлэг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн журам

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль 11 дүгээр зүйл. Цэцийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-05-01
Мөрдөж эхэлсэн
1997-05-01
Эх сурвалжаас татсан
2026-11-19

1.Цэц шийдвэрээ Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс гаргана.

2.Цэцийн шийдвэр нь Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон энэ хуулийн холбогдох заалтын үг үсэг, утга санаанд бүрэн нийцсэн нөхцөлд хууль ёсны болно. Цэц болон Цэцийн гишүүн Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн заалттай харшлаагүй бусад хуулийн заалтыг удирдлага болгож болно.

3.Маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг хуралдааны үед бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой хянан үзэж, гарах дүгнэлтийг нотлох баримтуудаар хангалттай баталсан нөхцөлд Цэцийн шийдвэр үндэслэлтэй болно.

4.Цэцийн эцсийн шийдвэр нь гармагц хүчин төгөлдөр болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт

    ЗаалтЭх бичвэр

  2. Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.