Jury

Нэгдүгээр бүлэг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн журам

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль 13 дугаар зүйл. Маргааны харьяалал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-05-01
Мөрдөж эхэлсэн
1997-05-01
Эх сурвалжаас татсан
2026-11-19

1.Цэц Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай дор дурдсан маргааныг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ:

1/Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр;
/Энэ заалтад 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2/Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, бусад шийдвэр;

3/Засгийн газрын шийдвэр;

4/Монгол Улсын олон улсын гэрээ;

5/ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний болон Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр.

2.Цэц дор дурдсан албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар гарсан маргааныг хянаж дүгнэлт гаргана:

1/Монгол Улсын Ерөнхийлөгч;

2/Улсын Их Хурлын дарга;

3/Улсын Их Хурлын гишүүн;

4/Ерөнхий сайд;

5/Засгийн газрын гишүүн;

6/Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч;

7/Улсын ерөнхий прокурор.

З. Цэц дор дурдсан албан тушаалтнуудыг огцруулах болон эгүүлэн татах, Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцсан гэх үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргана:

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

1/Монгол улсын ерөнхийлөгч

2/Улсын Их Хурлын дарга;

3/Ерөнхий сайд;

4/Улсын Их Хурлын гишүүн.

4.Цэцэд ирүүлсэн маргааны шаардлагын зарим нь Цэцэд, зарим нь өөр шүүх буюу бусад байгууллагад харьяалалтай байвал Цэц зөвхөн өөрийн харьяалалтай маргааны шаардлагыг шийдвэрлээд бусдын харьяалах маргааны шаардлагыг шийдвэрлэхээс татгалзана. Энэ нь тэр маргааныг харьяалах байгууллагаас хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд

    ЗаалтЭх бичвэр

  3. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 22.50 цаг

    ЗаалтЭх бичвэр

  6. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр тогтоол Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 8Хураах
  1. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 01 дүгээр дүгнэлтийн тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.