Jury

Долдугаар бүлэг. Улсын агаарын хөлгийг эрэн хайх, аврах ажиллагаа

Улсын нисэхийн тухай хууль 20 дугаар зүйл. Эрэн хайх, аврах ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-06-19
Эх сурвалжаас татсан
2026-10-03

20.1.Аюул тулгарсан болон аюулд нэрвэгдсэн улсын агаарын хөлөг, түүний нисэх баг, зорчигчдыг эрэн хайх, аврах, тусламж үзүүлэх, тэдгээрийг ослын газраас шилжүүлэн зөөвөрлөх ажиллагааг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын удирдлага доор тухайн агаарын хөлөг эзэмшигч байгууллагатай хамтран, тусгайлан бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүн, техник хэрэгсэл ашиглан гүйцэтгэнэ.

20.2.Улсын агаарын хөлгийг эрэн хайх, аврах ажиллагааг улсын болон иргэний нисэхийн байгууллага, холбогдох бусад байгууллагатай хамтран гүйцэтгэж болно.

20.3.Нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, аж ахуйн нэгж, иргэд аюулд нэрвэгдсэн улсын агаарын хөлгийн талаар өөрт мэдэгдсэн мэдээллийг зохих байгууллагад нэн даруй мэдэгдэх, нисэх баг, зорчигчдын амь насыг аврах, тэдэнд эмнэлгийн болон бусад зайлшгүй тусламж үзүүлэх, түүнчлэн агаарын хөлөг, түүний баримт бичгийг хамгаалалтад авах үүрэг хүлээнэ.

20.4.Энэ хуулийн 20.1-д заасан ажиллагааг Улсын нисэхийн багц дүрмээр зохицуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.