Jury

Тавдугаар бүлэг. Хархорум хотын эдийн засгийн үндэс

Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль 18 дугаар зүйл. Хархорум хотын эдийн засгийн үндэс

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2025-01-23
Мөрдөж эхэлсэн
2025-02-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

18.1.Хотын эдийн засгийн үндэс нь улс, орон нутаг, хотын өөрийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгө, хотын өмч, татварын болон татварын бус орлого, төлбөр, хураамж, хот хөгжүүлэх сан, хотын дэд бүтцийн сангийн хөрөнгө, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний хандив, тусламж, ногдол ашиг болон хуулиар зөвшөөрөгдсөн бусад орлогоос бүрдэнэ.

18.2.Хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, бие даан хөгжих баталгаагаар хангах нь төр, орон нутгийн үүрэг бөгөөд энэ харилцааг энэ хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.