Jury

Гуравдугаар бүлэг. Хархорум хотын чиг үүрэг, удирдлага

Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль 16 дугаар зүйл. Мэдээллийн ил тод байдал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2025-01-23
Мөрдөж эхэлсэн
2025-02-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

16.1.Хот нь Шилэн дансны тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаас гадна хотын үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай холбоотой дараах мэдээллийг өөрийн цахим хуудсанд нээлттэй, ил тод байршуулна:

16.1.1.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал;

16.1.2.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, бүсчлэлийн дүрэм, суурь судалгаа;

16.1.3.бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл;

16.1.4.барилгажилтын төсөл;

16.1.5.хотын эдэлбэр газарт газар эзэмшиж, ашиглаж байгаа этгээдийн нэр, нэгж талбар, хаяг байршил, газар эзэмших, ашиглах гэрээ, үнэлгээний талаарх мэдээлэл;

16.1.6.бүтээн байгуулалтын төсөл сонгон шалгаруулалтын талаарх мэдээлэл;

16.1.7.хот хөгжүүлэх болон хотын дэд бүтцийн сангийн үйл ажиллагаа, санхүүжилт, зарцуулалт;

16.1.8.хотын өмчит болон хотын өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаа, төсөв, санхүүгийн мэдээлэл;

16.1.9.төлөвлөлтийн талбайгаас олдсон археологийн олдворын талаарх мэдээлэл.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.