Jury

Хоёрдугаар бүлэг. Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт

Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль 9 дүгээр зүйл. Хархорум хотын нутаг дэвсгэрийн бүсчлэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2025-01-23
Мөрдөж эхэлсэн
2025-02-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

9.1.Хотын нутаг дэвсгэр Хот байгуулалтын тухай хуулийн 13.1-д зааснаас гадна дараах бүсчлэлтэй байх бөгөөд бүс нь тусгайлан баталсан бүсчлэлийн дүрэмтэй байна:

9.1.1.археологийн судалгааны бүс;

9.1.2.нийгмийн дэд бүтцийн бүс;

9.1.3.тээвэр, логистикийн бүс;

9.1.4.инженерийн дэд бүтцийн бүс;

9.1.5.хамгаалалтын бүс;

9.1.6.холимог ашиглалтын бүс;

9.1.7.нөөц бүс /цагаан газар/.

9.2.Энэ хуулийн 9.1-д заасан бүсчлэлийн дүрмийг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр нарийвчлан тодорхойлно.

9.3.Бүсчлэлийн дүрэмд тухайн бүсэд зөвшөөрөгдөх үйл ажиллагааны төрөл, барилга байгууламжийн хэмжээ, байршил, барьж болох барилгын зориулалтыг тусгана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.