Jury

Гуравдугаар бүлэг. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль 11 дүгээр зүйл. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-22

11.1.Монгол Улс мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс /цаашид "виртуал бүс" гэх/-тэй байна.

11.2.Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх, виртуал бүсийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий Үндэсний зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ ажиллах бөгөөд уг Зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 3 жил байна.

11.3.Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ажиллана.

11.4.Зөвлөлийн бүрэлдэхүүн нь эдийн засгийн, санхүү, төсвийн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын болон мэргэжлийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагын төлөөллөөс бүрдэнэ. Зөвлөлийн бүрэлдэхүүний 50-аас доошгүй хувь нь мэргэжлийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл байна.

11.5.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд Зөвлөлийн шийдвэр нь тогтоол, зөвлөмж, мэдэгдэл хэлбэртэй байна.

11.6.Зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

11.6.1.мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, төсвийн төслийг хэлэлцэн батлах;

11.6.2.виртуал бүсийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, зөвлөмж гаргах;

11.6.3.энэ хуулийн 9.1.8-д заасан Зөвлөлийн ажлын албаны үйл ажиллагаанд хяналт тавих, чиглэл өгөх.

11.7.Зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журам болон виртуал бүсийн ажиллах журмыг Засгийн газар батална.

11.8.Зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2019-03-22, №14407)

    Заалт22.5.422.5.23

  2. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж, журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр2

  3. Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Тогтоолд нэмэлт оруулж, дүрэм батлах тухай

    Заалт2

  6. Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 7Хураах
  1. Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг батлах, тогтоолд нэмэлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.