1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Төрийн ордон /цаашид "Төрийн ордон" гэх/-ы эрх зүйн байдлыг тодорхойлж, түүний хамгаалалт, үйлчилгээг журамлахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Монгол Улсын төрийн ордны тухай хууль
Монгол Улсын төрийн ордны тухай хууль нь 2001-02-01-нд батлагдсан, 13 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 4 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-06-05.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2001-02-01
- Мөрдөж эхэлсэн
- 2001-02-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ОРДНЫ ТУХАЙ
Агуулга
13 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
4 зүйлХоёрдугаар бүлэг Төрийн ордны эрх зүйн байдал, дотоод зохион байгуулалт
2 зүйлГуравдугаар бүлэг Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээ
5 зүйлДөрөвдүгээр бүлэг Бусад зүйл
2 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Монгол Улсын Төрийн ордны тухай хууль тогтоомж
2.1.Монгол Улсын Төрийн ордны тухай хууль тогтоомж нь энэ хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Төрийн ордон, түүний нутаг дэвсгэр
3.1.Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болон төрийн тэргүүн, гүйцэтгэх дээд байгууллага байнга байрлаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа барилгыг Төрийн ордон гэнэ. Эдгээр байгууллагуудын түр байрлаж байгаа барилгыг Төрийн ордонтой адилд үзнэ.
3.2.Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг Монгол Улсын Их Хурал тогтооно.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.