Jury

Дөрөвдүгээр бүлэг. Эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалт

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль 37 дугаар зүйл. Эмнэлгийн хэрэгслийн мэдээлэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Мөрдөж эхэлсэн
2024-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

37.1.Эмнэлгийн хэрэгслийн мэдээлэл нь үнэн, зөв, бодитой, нотолгоонд суурилсан, хэрэглэх заавар, хэрэглэгчийн гарын авлагад нийцсэн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн, үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчээс хараат бус байна.

37.2.Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах эмнэлгийн хэрэгслийн мэдээллийг баталгаажуулж гаргана:

37.2.1.эмнэлгийн хэрэгслийн аюулгүй байдлын мэдээлэл, сэрэмжлүүлэг;

37.2.2.эмнэлгийн хэрэгслийн ашиглалтын заавар, шошго, тэмдэглэгээ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.