Jury

Наймдугаар бүлэг. Төрийн байгууллага, зөвлөл, хороодын бүрэн эрх, төрийн бус байгууллагын оролцоо

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль 54 дүгээр зүйл. Мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын оролцоо

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Мөрдөж эхэлсэн
2024-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

54.1.Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнтэй холбогдох бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага дараах байдлаар оролцоно:

54.1.1.төрийн байгууллагын зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх;

54.1.2.хангамжийн байгууллага, салбарын хүний нөөц, иргэдийн эрх ашгийг илэрхийлсэн санал, хүсэлтээ холбогдох төрийн байгууллагад тавих, шийдвэрлүүлэх;

54.1.3.салбарын шинжлэх ухааныг хөгжүүлэх, мэргэжлийн хүний нөөцийг бэхжүүлэх, хүн амд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр төрийн болон олон улсын байгууллага, бусад байгууллагатай хамтран ажиллах, судалгаа шинжилгээ явуулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.