Jury

Гуравдугаар бүлэг. Эмийн хяналт, зохицуулалт

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль 28 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, тэдгээрийн түүхий эдийн хяналт, зохицуулалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Мөрдөж эхэлсэн
2024-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

28.1.Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт болон тэдгээрийг үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх, экспортлох, хадгалах, устгах, түгээх, худалдах үйл ажиллагааг зохицуулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

28.2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.3.Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нь мансууруулах эмийн дээж, сэтгэцэд нөлөөт эмийн дээж, тэдгээрийн түүхий эдийн дээж, стандарт бодисыг судалгаа, шинжилгээний зорилгоор ашиглаж, хадгалж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.